Залуу хүн гээд ажиллаад л байх уу, эсвэл заавал амарч байх хэрэгтэй юу?|S2 EP3

Та энэхүү асуултын хариултыг подкастаас аваарай. Энэ удаагийн дугаарт залуу уурхайчин эмэгтэйг урьж ярилцсан бөгөөд тэрээр Мэнд-н зохион байгуулсан "Зорилгоо тодорхойлох сорилт"-д оролцсоноороо эрүүл мэндийн ноцтой асуудлаа илрүүлж чадсан байна. Түүнд Параганглиома хэмээх ховор тохиолдох хавдар илэрсэн бөгөөд энэ нь ямар шинж тэмдгээр илэрдэг, ямар хүчин зүйл, шалтгааны улмаас үүсдэг талаар ярилцлаа. Энгийн иргэн битгий хэл эмч бид ч сайн мэдэхгүй өвчин хаанаас ирэв? Залуу хүн бүр заавал сонсоорой гэж хүсье! Манай подкасттай холбоотой санал сэтгэгдлээ коммент хэсэгт үлдээгээрэй. Эмчийн урилга подкастын хөтлөгч Д.Гэрэлмаа Баярлалаа. Мэнд Аппликейшн татах линк: IOS: apple.co/3dHL0Uf Android bit.ly/3qVAder

Om Podcasten

Mend подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!