Дүү маань аутизмтай ч код бичиж чаддаг...|S2 EP2

Аутизмийн хүрээний эмгэгүүдийн одоогийн оношлогдож буй тохиолдлын тоог 1970 онтой харьцуулахад 180% орчмоор нэмэгдсэн байна. Энэ бол дэлхий нийтэд тулгарч буй бас нэг харанга юм. Аутизмын тухай ойлголт нь бидэнд харьцангуй шинэ боловч энэ төрлийн асуудалтай хүмүүстэй харилцаж сурах, ойлгох хэрэгцээ хэн бүхэнд тулгарч байна. Иймээс бид энэ удаагийн дугаараар аутизмтай хүүгийн гэр бүлийн төлөөллийг урьж, тэдний сайн туршлагыг сонсогч та бүхэнтэй хуваалцахыг зорьлоо. Энэ гэр бүлийн хувьд аутизмтай хүүгийн нийгмийн харилцаа, зан төлөв, хэл ярианы бэрхшээлүүдийг үр дүнтэйгээр засаж, вэб программчлалын код бичүүлж сургасан нь сайшаалтай санагдаж байна. Ингээд илүү их мэдээллийг подкастаас сонсоорой. Манай подкасттай холбоотой санал сэтгэгдлээ коммент хэсэгт үлдээгээрэй. Эмчийн урилга подкастын хөтлөгч Д.Гэрэлмаа Баярлалаа. Мэнд Аппликейшн татах линк: IOS: apple.co/3dHL0Uf Android bit.ly/3qVAder

Om Podcasten

Mend подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!