Танд чихрийн шижингийн эрсдэл бий юу? (тусгай дугаар)

22-хон настай залуу өдөр бүр 2 литр кола ууснаас болж чихрийн шижин өвчин оношлогджээ. Энэ бол манай улсад чихрийн шижин өвчин залуужиж буйн илрэл бөгөөд ард иргэд тус өвчний талаар үнэн зөв ойлголт хомс буйн шинж юм. Өнөөдөр Монгол улсад чихрийн шижин өвчнөөр өвдсөн 34.000 хүн байгаа ч албан бус тоогоор 80.000-100.000 өвчтөн байдаг гэж үздэг бөгөөд 60-70 хувь нь оношлогдоогүй явдаг аж. Жил бүр 3,8 сая хүний амь насыг авч оддог энэ өвчнийг эрт илрүүлж, хүндрэлээс эрт сэрэмжлэх нь бидний тулгамдсан асуудал болоод байна. МЭНД болон Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн төв хамтран технологид суурилан анх удаа Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Бид подкастынхаа энэхүү дугаараар тус хөтөлбөр, үйл ажиллагааг санаачлагч Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дотоод шүүрлийн эмч, БНСУ-н Хэнян их сургуулийн докторант Н.Лхагважавтай Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт болон бусад асуудлаар ярилцлаа. Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалцгаая.

Om Podcasten

Mend подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!